loader

Мэдээ мэдээлэл

Э.Ананд хүүгийн эмчилгээний зардал бүрдэж, БНСУ-ыг зорьж байна

Э.Ананд хүүгийн эмчилгээний зардал бүрдэж, БНСУ-ыг зорьж байна

 

 

Хүнд хэлбэрийн хавдартай Э.Ананд хүүгийн эмчилгээний зардал бүрдэж, БНСУ-ыг зориж байна. Тодруулбал, өнөөдрийн 10:40-ийн тусгай үүргийн нислэгээр явахаар болжээ. Түүний эмчилгээний зардалд 380 сая төгрөг шаардагдаж буй бөгөөд хүүгийн ээжийн дансанд нийт 398 сая 164 мянган төгрөг цугларч, эмчилгээний зардал бүрджээ. 

Э.Ананд өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд нурууны нугалмуудын түвшинд 11.8 см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон. Хүүг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд БНСУ-ын "Soon Chun Hyang Seoul University Hospital" эмнэлэгт эмчлүүлэхээр зорьж буй. 

Шинэ мэдээ

Сурталчилгаа