loader

Мэдээ мэдээлэл

Тээвэрлэх явцад хадгалалтын горим алдагдсан вакциныг устгахаар болжээ

 

 

Дундговь аймгийн төвөөс энэ сарын 05-ны өдөр тус аймгийн Цагаандэлгэр сум руу ковид-19-ын эсрэг вакциныг тээвэрлэх явцад цасан шуурганд төөрч, автомашин цасанд сууж саатан, тавдугаар сарын 06-ны өдрийн 12.00 цагт Цагаандэлгэр сумын төвд очиход гурван хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон байжээ. Иймд горим алдагдсан 250 хүн/тун вакциныг битүүмжилж, хэрэглээнд гаргаагүй бөгөөд вакциныг устгахаар шийдвэрлэжээ.

Шинэ мэдээ

Сурталчилгаа