loader

Мэдээ мэдээлэл

Баталгаагүй зам, гармаар зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна

Баталгаагүй зам, гармаар зорчихгүй  байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна

 

Өнөөдрийн /2021.05.13/ байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дунджаас 45-75 см давсан байна. Маргааш буюу 13-нд Сэлэнгэ мөрний дагуу усны түвшин 5-15 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 25-90 см даван үерлэх юм.

 

 Иймд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед баталгаагүй зам, гармаар зорчихгүй  байхыг анхааруулж байна.

    Эх сурвалж : Онцгой байдлын ерөнхий газар


Шинэ мэдээ

Сурталчилгаа