loader

Мэдээ мэдээлэл

Ц.Оюунгэрэл АН-аас гарах хүсэлтээ өглөө

 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас гарах өргөдлөө өглөө. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Миний бие Ц.Оюунгэрэл нь Ардчилсан намаас гарах хүсэлтээ үүгээр илэрхийлж байна. Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа. Шинэ платформын тухай орой 19:30 минутад лайваараа танилцуулна" гэж бичжээ.

Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцсон боловч нэр дэвших эрхээ авч чадаагүй юм. Үүнээс үүдэн тэрбээр АН-ын удирдлагууд гэх хүмүүсийн төлөө дахин ажиллахгүйгээ мэдэгдээд байсан бол энэ удаа намаасаа гарах хүсэлтээ өгснөө зарлалаа.

 

Шинэ мэдээ

Сурталчилгаа