loader

Мэдээ мэдээлэл

Өнөөдөр дөрвөн улсаас 163 иргэн эх орондоо ирнэ

 

 


Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц  өнөөдөр "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор БНСУ, Тайвань, Испани, Тайланд улсаас 163 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 5 нь жирэмсэн, 6 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь  бага насны хүүхэдтэй гэр бүл, 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна. Иргэдийг "Лион”, зочид буудал "Багабаян” амралтын газарт тусгаарлана.

УОК-ын Шуурхай штаб


Шинэ мэдээ

Сурталчилгаа