loader

Мэдээ мэдээлэл

Танилц: Дуудлагаар худалдах автомашины “аз”-ын дугаарууд

 

 

 

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдахаар болсон. Дуудлага худалдааг хоёрдугаар сарын 15-ны өдрөөс гуравдугаар сарын 26-ны өдрийн хооронд   auction.transdep.mn хаягаар зохион байгуулах юм. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50,000 төгрөг байх бөгөөд оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурван хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана.

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, "Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм байна.


Шинэ мэдээ

Сурталчилгаа