loader

Мэдээ мэдээлэл

Автомашины импорт 52 хувиар буурчээ

 

 

 

Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны эхний хуралдаанаа  цахимаар хийж, 22 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ.

Тухайлбал, "МИК актив-25” компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгож, тус компанийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасыг бүртгэхийн зэрэгцээ "Эрдэнэс Сольюшинс” компанийн нэгж хувьцааг 10 хувааж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, "Пантер мидланд аудит” компанид үнэт цаасны зах зээлд аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журмын хүрээнд дөрвөн компанид, "Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд хоёр компани, хоёр хуулийн этгээдэд, даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр ААН-д олгохоор харин нэг компанийн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэжээ.

Түүнчлэн дөрвөн хадгаламж зээлийн хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар нэр бүхий хоёр компанид даатгалын байгууллагад аудит хийх эрх олгох, хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар хуралдаанаар тус тус шийдвэрлэсэн гэж СЗХ-ноос мэдээллээ.



Шинэ мэдээ

Сурталчилгаа