loader

Мэдээ мэдээлэл

Шинжилгээ авах цэгүүд өнөөдрөөс зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилнэ

 

 

 

 Нийслэлийн хэмжээнд коронавируст "Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна.

Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.

Иймд дээрх шинжилгээний төвүүд маргаашнаас эхлэн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Харин цаг аваагүй иргэдэд үйлчлэхгүй болохыг анхаарууллаа. 


Шинэ мэдээ

Сурталчилгаа