БНХАУ-аас Монгол руу буцах иргэдийг бүртгэж эхэллээ
Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газар (ДТГ)-аас шинэчлэн, УОК-т хүргүүлэхээр ажиллаж байгаатай холбогдуулан нутаг буцах хүсэлтэй хүмүүсийн бүртгэлийг шинээр хийхээр болжээ.
Иймээс нутаг буцах хүсэлтэй иргэд ажлын өдрүүдийн 09.00-17.00 цагийн хооронд өөрийн оршин сууж буй хот, мужийг хамаарч буй ДТГ-т хандан, 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн дотор бүртгүүлэх шаардлагатай.
© Copyright 2020Цахим Цамхаг ТББ | Мэдээ мэдээллийн вебсайт