loader

Мэдээ мэдээлэл

COVID -19 түргэвчилсэн шинжилгээ өгөх иргэд хоёр цагийн өмнөөс бэлтгэнэ

 


Нийслэлийн хэмжээнд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст  халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэлсэн. Тэгвэл өчигдрөөс эхлэн /2020.11.19/ нийслэлийн хэмжээнд түргэвчилсан оношилгоо шинжилгээ авах цэгийг  102 болгож нэмэгдүүлжээ. Харин иргэд сайн дураар COVID-19 шинжилгээ өгөхөөс хоёр цагийн өмнө биеэ бэлтгэх шаардлагатай юм. Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм. Иргэд шинжилгээний хариугаа өөрийн регистрийн дугаараар www.119.mn сайтаас авах юм байна. Нэг хүний тест 15-30 минут болж уншигдах учир өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөрт 20 хүний цаг олгож байгаа аж.

 ИРГЭН ТА /COVID -19/ ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТЫН  ШИНЖИЛГЭЭНД ОРОХООС ХОЁР ЦАГИЙН ӨМНӨӨС ДАРААХ  ЗҮЙЛСИЙГ БАРИМТАЛНА.

• БОХЬ ЗАЖИЛАХГҮЙ

• ТАМХИ ТАТАХГҮЙ

• ЮМ УУХГҮЙ

• ХООЛ ИДЭХГҮЙ

• ШҮДЭЭ УГААХГҮЙ

• АМ ХАМРАА ЗАЙЛАХГҮЙ 

Эх сурвалж: www.polit.mn


Шинэ мэдээ

Сурталчилгаа