loader

Мэдээ мэдээлэл

“Херо” Б.Баатар наадмыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ найруулсан гэв үү!

 

 

Баяр наадмын найруулагчаар ажилласан Б.Баатар дүүдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэхээс болгоомжилж наадмыг ямар ч үнэ хөлсгүйгээр найруулж өгсөн тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр "Би мөнгө аваагүй. Өмнө нь ч төрийн байгууллагуудтай хамтарч ажил хийхдээ ажлын хөлс авч байгаагүй. Яагаад гэвэл төвөгтэй байдаг юм. Оролцох бол оролцоод, хийхээ хурдхан амжуулаад, дараагийн ажилдаа шуударсан нь дээр.

Зарцуулсан хөрөнгийн задаргаа гаргаж байгаа юм билээ. Би түүнийг хүмүүст харуулж, ерөөсөө мөнгө аваагүй, үнэ хөлсгүй ажилласан гэдгээ хэлье гэж бодож байгаа. Төрийнхөө наадмыг нэг удаа зохион байгуулж өгөхөд яах вэ дээ. Найруулагч болгоны хүсэл шүү дээ.

УИХ, Засгийн газрын гишүүн Л.Оюун-Эрдэнэ миний дүү. Тэглээ гээд ажил хэргийн санал ирэхэд татгалзах ёстой юу. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат гавьяат, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар наадмын ерөнхий найруулагчаар ажиллахыг санал болгосон "Наадмыг үзэгчгүй зохион байгуулах боллоо. Бүхэл д нь телевизийн хувилбараар явуулах тул та энэ ажилд оролцож, найруулагчаар ажиллавал сайн байна” гэлээ.

Тэгэхээр нь "Би хувь хүн, найруулагч гэдгээр ажиллаж болох юм. Түүнээс "Херо энтертаймент”-аараа оролцмооргүй байна. Яагаад гэвэл миний дүү Засгийн газарт ажилладаг болохоор ашиг сонирхлын зөрчил үүсэх вий. Хэрвээ ажиллах нь гарцаагүй бол үнэ төлбөргүйгээр хийгээд өгчихье” гэсэн юм. Ийм л юм болсон” хэмээв.

Б.Ирээдүй

Шинэ мэдээ

Сурталчилгаа