loader

Мэдээ мэдээлэл

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

 

 

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

 

Cap шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог.

Үүнтэй холбогдуулан, Нийслэлийн Засаг захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхээр болжээ.

Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад, "нэгдүгээр сарын 26, 27-нд болон хоёрдугаар сарын 2, 3-нд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах тухай захирамж гарсан" гэв.

Т.Гэрэл


Шинэ мэдээ

Сурталчилгаа