loader

Мэдээ мэдээлэл

Б.Шарав, Н.Жанцанноров нарын эмчилгээнд 10 сая төгрөг олгохоор боллоо

 

Б.Шарав, Н.Жанцанноров нарын эмчилгээнд 10 сая төгрөг олгохоор боллоо

 


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэрт хөгжмийн зохиолчдын эмчилгээнд тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын эмчилгээний зардалд зориулж тус бүр 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна.

Г.Нацаг


Шинэ мэдээ

Сурталчилгаа